YES reclam

Бидний тухай “Yes” ХХК нь 1999 онд байгуулагдан реклам чимэглэл, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулан, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ шинэ техник, дэвшилтэт технологоор үргэлж чанарын тэргүүлэгч байж тэдний найдвартай түнш байгууллага нь болж чадсан. БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АНГИЛАЛ ӨРГӨМЖЛӨЛ – ШАГНАЛ, ДУРСАМЖ Өргөмжлөл, диплом, талархал, дурсамжийг даавуу, мод, төмөр, шил, шаазан, материалууд дээр 100 гаруй нэр төрлийн сонголттойгоор хүссэн өнгө, загвар, дизайнтайгаар хийнэ. ДААВУУН ХЭВЛЭЛ – ЦАХИМ, ХАТГАМАЛ Туг дарцагны үйлдвэрлэл, ажлын хувцас, футболка, малгай болон бүх төрлийн даавуун материал дээр хэвлэлт, хатгамал, шошгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙН - БҮТЭЭГДЭХҮҮН Байгууллагын реклам сурталчилгааны бүх төрлийн сонголттой бараа бүтээгдэхүүн. ТЭМДЭГЛЭЛТ – ОЙН БЭЛЭГ ДУРСГАЛ Тэмдэглэлт ойн баярын бэлэг дурсгалын, олон нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа. НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ – БҮТЭЭГДЭХҮҮН Нээлт, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа. Энгэрийн зүүлт, тууз, хайч, бээлий, цэцэг, бөмбөлөг чимэглэл. СПОРТ – ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ Байгууллага, хамт олны уралдаан тэмцээний цом медалиудын худалдаа, 30 гаруй төрлийн шилэн, болор, төмөр, хүрэл цомнууд дээр хүссэн бичилтүүдийг хийнэ. Тоног төхөөрөмж ТҮРГЭН ХЭВЛЭЛ • Нэрийн хуудас • Албан бланк, урилга, мэндчилгээ ГАДНА, ДОТОР ХАЯГ Рекламын өргөн хэвлэл Хулдаас, торон хулдаас, фосфортдог хулдаас, хуулга, торон хуулга, наалт /стикер/, фото, слайд, даавуу, тусгай хэвлэл, хивс хивсэнцэр, обой дээрх хэвлэлийг өргөн сонголт өндөр чанартайгаар хийж гүйцэтгэнэ. Гэрэлтэй гэрэлгүй, дурын хэлбэр хэмжээтэй биет үсгэн хаяг, гадна дотор зориулалттай, хөдөлгөөнтэй хөдөлгөөнгүй төрөл бүрийн хийц хэлбэртэй нимгэн болон зузаан гэрэлт самбарууд.