Nomin Fashion

Номин Фейшн компани нь 2003 оны 08 сараас эхлэн Номин Холдинг ХХК-ийн салбар компани болон бэлэн хувцасны зах зээлд Номингийн үнэнч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц дэлхийн топ брэндүүдийг Монголын хэрэглэгчидтэй ойртуулах гүүр болох зорилгоор байгуулагдаж Улсыг Их Дэлгүүрт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Одоогийн байдлаар 100 гаруй ажилчидтайгаар Coccodirillo, Motion ,Puma, Nike, The North face, Mexx, Tom Tailor, Caractere, Apriori, Bossini, Gardeur, Daniel Heichter , J.Philiip, Casa moda, Roy Robson, Lerros, Tomster, Benvenuto, Bugatti, Wellsteyn, Stones, Audley , Barker, Geox, Lloyd , Miss sixty, Energy, Diesel гэх мэт 80 гаруй брэндийн албан ёсны онцгой эрхт борлуулагч болон Улсын Их Дэлгүүр, Номин Их Дэлгүүрт өөрийн тасгаа тохижуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Дархан , Эрдэнэт орон нутгийн салбаруудыг өргөн хэрэглээний бараагаар хангадаг. Брэнд гэдэг ойлголтыг бүрэн утгаар нь нэвтрүүлэх зорилгоор S-I-S /Shop-in-Shop/ концептийг хэрэгжүүлж ажилладаг. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гээд бүх насныханд зориулсан ажил хэрэгч, чөлөөт, спорт төрөл бүрийн бэлэн хувцсыг дагалдах хэрэгслүүдийн хамт өнгө загвар, хэмжээний өргөн сонголттойгоор оруулж ирдгээрээ бид хэрэглэгчдийнхээ стиль имиджид тохируулан тав тухтай орчинд брэнд бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорьдог.