Гялс Анагаах Ухааны Төв

Гялс ХХК нь тухайн үеийн улсын лабораториудад 1-3 хоног хийгддэг байсан лабораторийн шинжилгээг автомат анализатор, түргэвчилсэн оношлуур, шинэ урвалжаар иргэдэд 10минутаас 5 цагийн хооронд түргэн шуурхай хийж гүйцэтгэх зорилгоор 1997 онд анхны хувийн хэвшлийн лаборатори болон байгуулагдаж байжээ. Түүнээс хойш 19 жилийн хугацаанд лабораторийн бүрэн автоматжуулсан клиникийн шинжилгээ хийх; лаборатори, эмнэлэгийн багаж тоног төхөөрөмж, урвалжын ханган нийлүүлэлт; эрдэм шинжилгээны бага хурал, уулзалт, шинэ дэвшилтэт технологи, аргачлал, багаж тоног төхөөрөмжийн сургалт семинар, үзэсгэлэн худалдаа; биологи болон клиникийн сорьц боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт болон бусад лабораторийн техник ажиллагааны үйлчилгээ зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсээр байгаа билээ. 2008 оноос компанийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор компанийн үйл ажиллагаа 3 чиглэлд хуваагдсан: ГЯЛС лаборатори, ГЯЛС борлуулалт, ГЯЛС анагаах ухааны төв.